Энэ бол бидний гал халуун залуу нас юм. ”Нисванис”-ыг сонсоно гэдэг. Хөөрөлд автаад, хөөрөн нисээд, хөөс болоод хагарч байгаа ч юм шиг. Тэдний анхны тоглолт супа...
СТӨ-ний тайзан дээр машины сэгнүүд овоолж, дээр нь бөмбөрчин нь байрласан байв. Зэв идсэн бочка, авс, тайзны араас харвал яг л хогийн цэгт байна уу гэлтэй. (Энэ тайз зассан хогийг зайлуулж чадалгүй СТӨ-ий ард 4 5 жил болсон гээд бод доо).Тайзыг нь ”Ногоон морь”-ийн зураач, барималч нар зассан байлаа. ”Нисванис”-ийн анхны тоглолт өөрөө монголын тэр үеийн модернистуудын хамтын бүтээл байлаа. ”Хүрээ хөвгүүд”, ”Ногоон морь”, ”Шинэ цус хязгааргүй”. Бас арай жаахан өөр хөгжим сонсдог. Дөнгөж үсээ ургуулж буй хүүхдүүд. Хүүе тэр Үнэнхүү... 3-р сургуулийн бацаан. Хөөрхөн бацаан. Хороололд ”Rock” лангуутай Алтай. Бас ”Madness” байна.
За ингээд саак түүх эхлийшдээ. Үнэндээ ”Нисванис”-ийг гарч иртэл, монголын ”ороохорууд” сайн дурынхан байсан юм даа. ”Харанга”, ”Никитон” хоёр арай гайгүй. Дуу нь нэг тийм улс төрийн ч юм шиг. Хэн нэгэнд таалагдах гэж бичдэг. Дуулдаг. Мангар ёс зүйтэй. Паак. Яг доллар шиг дуу дуулдаг байлаа. Бүх хүнд таалагддаг. Энэ бол үзэл санаа, итгэл үнэмшил байх ёстойг ”Нисванис” мэдрүүлж өглөө. Энийг мань мэт ганцаараа батлаад байх ч шаардлага байхгүй. Хожим ”Нисванис”-ийн төрсөн өдрийн тоглолт байна шүү. ”Амазон”-д нэг болдгийн. Үндэсний үзэлтнүүд, рокерууд, оюутан, төрийн албан хаагч, ”Болор цом”-тон хүртэл гашуун утаа сорж, галтай ус залгилангаа, сэгсгэр, мулзан, халимаг, үхэр долоосон юм шиг гялалзтал тосолсон үсээ байна шүү сэгсчиж, байж ядсандаа бие биенээ түлхэж, харахад зодолдоод байгаа ч юм шиг, зохицоод байгаа ч юм шиг тийм хөдөлгөөн хийж, паак паак юм болж байгааг хараад, олон хүн ”Нисванис” ”чаджээ” гэдэг хоёрхон үгийг хэлж байлаа.
Ингэхэд ”Нисванис” яагаад байгуулагдчих ваа. Шаазгай суухын тул заавал овоо хэрэгтэй. Монголын ”ороох боох”-д цөөхөн хэдэн заламгайтай нөхдүүд байлаа. Одоо ч байгаа. Нэг тийм дуулдаг болохын тулд заавал нэг нөхрөөр ”адислуулж” байж мэндэлдэг байв. Харин ”Нисванис”-т ”Аяга архи, ширхэг тамхины ч зарлага гаргах хэрэггүй байлаа. Хорвоо ертөнцийг өөрчлөхийг хүрч яарсандаа дандаа гүйж явдаг, ганц ч цэрэггүй фронт командлагч Б.Галсансүх олоод очжээ. Тэр үед од мод тод олны танил нь нь л Байзда байлаа ш дээ. За тэгээд Байзда бол ядаж ”хуушуур”-ны мөнгөтэй байсан бол, хуушуурны ч мөнгө байхгүй, гөөхийний ч мөнгө байхгүй, хатсан боорцог халаасандаа нууж байгаад торжигнотол зажилж зажилж горойлгоод, араас нь 100-ийн ундааг ухаан мэдрэлгүй залгилдаг нөхдүүд л байгууллаа шүү дээ. За тэгээд шүлсээрээ унд хийж, шүдний махаараа хоол хийж, алтернатив урлагийг хөгжүүллээ шүү дээ. Найз нар минь үнэхээр ихийг үзсэн мэдээж хэрэг, Амгаа тэр тухайгаа хангалттай бичсэн гэж найдаж байна.
Найз нартаа ганцхан юманд нь харамсч бас баярладаг юм. Монголд төрсөнд нь харамсаж, бас Монголд төрсөнд нь баярладаг.
Хэрвээ USA-д төрсөн бол тэд зүгээр л ”шаах”-ууд. Тэрбумтан байх байлаа. Хальт мөрөөдөхөд Холливуд-д шампанск, виски, текиллагаар дүүргэсэн онгоцонд ээлжлэн орсон шиг ээ. Охидууд үүлэнд богоон богооноороо оочирлочихсон үнэн паааааак амьдрах байлаа. Монголд төрсөн учраас л дуулахынхаа хажуугаар DJ хийж, G хороололд худаг дээр усанд оочирлож амьдарсан. Энэ яах вэ? Бодит амьдрал. Хэрвээ тэд Монголд төрөөгүй бол Үндсэн хуулиас уншаад ч ойлгодоггүй эрх чөлөөг бид мэдрэхгүй байх байлаа. Ер нь хэн ч ирж мэдрүүлэх ёстой байсийн. Тийм учраас та нартаа баярладгийм. Амгаа хааяа маниуст гомддогийн. ”Та нар нэг хүүхэд төрүүлчихээд Гандангийн хүрдэн дээр хаяад явчихсан. Ядахдаа олигтойхон шүлэг ч бичээд өгчихгүй гэж”... Паак ”жинхэнэ ороохор” хүн шүлгээ өөрөө бичиж, өөрөө хөгжмөө хийдэг. Чи тийм болсон. Чи чадсан паак. Балхаагийн дууг дуулмаар байна уу? Бэгваатараар пордүсэр хийлгэж, ”ийм сайхан нэрээ жимс хүнсний ногоо”-оор нэрлэмээр байгаа юм уу? Маниусын хувьд ”нисванистсан нисванис” дууг нь сонсоод, үхэн үхтлээ амьдраад үхэх л сайхан. Паак гэж...
Хүндэтгэн ёсолсон
Хүрээ хөвгүүд Савка
Түмэн хүний дунд
Түүртэн явахад
Түлхэлцэн мөргөлдөөд
Түс хийтэл унахад
Түсхийтэл уначихаад байхад л
Түмэн хүн огт анзаарахгүй
Түрээд, дэвслээд
Түй гэж нулимаад
Түрхэрэн одно
Түмэн хүн
Түмэн хүнийхээ дунд
Төөрч будилсаар одно
Миний шоргоолжны үүрэнд
Нисванисийн дуу... паак гэж